10.24.2010

Эрх зүйн лекцүүд

No comments:
Татах нууц дугаар : Ангийн нууц дугаар

Лекцийг Powerpoint дээр үзнэ.

10.21.2010

ЭЗО-ын шалгалтанд бэлдэх

No comments:
Энд даран өмнөх жилүүдэд авч байсан материалуудыг хараарай.
За тэгээд сайн бэлдэцгээгээд амжилттай өгөөрэй!
Микро эдийн засаг нь хэрэглэгч жижиглэн худалдаач, тодорхой үйлдвэрлэгч (пүүс, компани, салбар) зэргийн тус тусын үйл ажиллагаатай холбоотой эдийн засгийн судлалыг хэлнэ. Хүн төрлхтөн нийгэмшсэн цагаасаа эхлэн эдийн засгийн ямар нэгэн харьцаанд орж эхэлсэн. Тэдэнд өмсөх хувцас, байрлах байр, идэх хоол хэрэг болсон нь эдийн засгийн харьцааг үүсгэсэн. Нэгэнт бид их бага ямар нэгэн хэмжээгээр эдийн засгийн харьцаанд орж л байгаа болохоор эдийн засгийг зайлшгүй судлах шаардлагатай. Бид микро эдийн засгийг судласнаар Статистик, Эконометрик, Олон улсын худалдаа, Макро эдийн засаг гэх мэт мэргэжлийн суурь хичээлүүдийн суурийг мэддэг болно. Мөн энэ хичээлээр зах зээлийн эдийн засгийн ухааны анхны эмх цэгцтэй ойлголтыг өгөх ба үүгээрээ бэлтгэж буй мэргэжилтнүүдэд эдийн засгийн үндсэн субъект болох үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн үйл хөдлөлийг онолын хувьд танин мэднэ. Бид энэ хичээлийг үзсэнээр микро эдийн засгийн энгийн харилцаа, өөрчлөлт, субъектуудын үйл хөдлөлийг эдийн засгийн онолын үндэслэлтэйгээр харж, тайлбарлан бичил шийдвэр гаргах чадварыг эзэмшинэ. Мөн эдийн засгийн онолын бусад хичээлүүдийн суурийг олж авах бөгөөд бизнесийн удирдлагын салбарын хичээл, сэдвүүдэд микро эдийн засгийн онолын асуудлуудыг холбогдуулан авч үзэх дадал эзэмшинэ. Хэдийгээр эдийн засаг хүмүүсийн оршин амьдрах хэрэгслийг бий болгодог ч хэн юугаар, юуны тусламжтайгаар хүмүүст зайлшгүй хэрэгцээтэй зүйлийг шийдвэрлэж байна вэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Иймд эдийн засаг, нийгмийн тодорхой зорилгод ашиглагдаж байгаа бүхий л зүйлсийг эдийн засгийн нөөц гэдэг байна. Энэ нь эдийн засгийн байгуулалтын үндэс болдог.