Г

Гештальт сэтгэд судлал - сэтгэл судлал дахь ухамсрын эсрэг бихевиористуудын хүчтэй эсэргүүцэл АНУ-д өрнөж байх тэр үед Германд нэгэн үүссэн нэгэн бие хүний онол. Англи хэлэнд "гештальт" гэдэг герман үгтэй утга дүйцэх үг байхгүй бөгөөд түүний үндсэн утгыг нь "конфигураци" буюу бүхлийг бүрдүүлж буй тодорхой хэсгүүдийн зохицол гэж үзэж болно. Гештальт сэтгэл судлалын үндсэн зарчим нь нэг бүхлийг бүрдүүлэгч жижиг хэсгийг задлан шинжилсээх бүхлийн талаар ойлголттой болохгүй,учир нь бүхэл болгон жижиг хэсгүүдийнхээ харилцан хамаарал,харилцан нөлөөллөөр тодохойлогддог бөгөөд бүхлээс салгасан жижиг хэсгүүд нь дангаараа үүргээ алддаг гэдэгт оршино.