2.21.2011

“Их дээд, сургуулийн багш нарын ёс зүй, багш оюутны харилцаа” эрдэм шинжилгээний бага хурал 2011.03.03-нд болно

МУИС-ийн НШУС-ийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхмээс их, дээд сургуулийн сурган-сэтгэл зүйн асуудлаар жил бүр зохион байгуулдаг ээлжит бага хурлыг “Их дээд, сургуулийн багшийн ёс зүй, багш оюутны харилцаа” сэдвээр явуулахаар төлөвлөж байна. Сэдвийн хүрээнд багшийн ёс зүй, оюутан бие хүний онцлог, багш, оюутны харилцааны сэтгэл зүйн асуудлууд, сурган хүмүүжүүлэх үр дүнтэй хамтын ажиллагааны асуудлаар эрдэм шинжилгээний илтгэлүүдийг хэлэлцэнэ.

Сонирхож буй багш, тэнхим, сургуулиуд хүсэлтээ ирүүлнэ үү. Үүнд: хуралд оролцох хүний тоо, илтгэл тавих хүний нэр, сэдэв зэрэг орно. Илтгэл тавих хүмүүс хүсэлтээ доорх хаягаар 2011.01.20-ны дотор ирүүлнэ үү.

Лавлах хаяг:
М.Нарантуяа – 99259383, narantuyamend@yahoo.com
С.Нандинцэцэг-99881440, sznandin@yahoo.com

Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль,
Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхим

Огноо: 10.11.04

1 comment: