3.12.2010

Тэнхимийн танилцуулга

ssskhu_tehnmiin bureldhuun

Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхим нь "Сурган хүмүүжүүлэх ухаан"-ы тэнхим нэртэйгээр 1954 оны 07-р сарын 25-нд МУИС-ийн ректорын 305 тоот тушаалаар байгуулагдсан бөгөөд 1991-1992 оны хичээлийн жилээс сэтгэл судлалын салбарыг шинээр нээн анхны элсэлтээ авч сэтгэл судлаач, сэтгэл судлалын багш мэргэжилтэн бэлтгэж, 1995-1996 оны хичээлийн жилд сэтгэл судлаач, сэтгэл судлалын багш мэргэжлээр анхныхаа төгсөлтийг хийсэн. Үүсгэн байгуулагдсан үеэсээ эхлэн МУИС-ийн багш бэлтгэдэг бүх салбар сургуулиудад сурган, сэтгэл судлалын сургалт явуулж, багшлах дадлагын ажил зохион байгуулж ирсэн. Үүний зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулж, үүний үр дүнд тэнхимийн багш нарын 90% нь эрдмийн зэрэгтэй болсон.
Мөн тэнхимийн дэргэд магистрантур, докторантурын сургалт зохион байгуулж, олон залуу эрдэмтдийг бэлтгэжээ. Залуу багш нарт зориулсан дээд сургуулийн сургах зүйн курсыг 20 гаруй жил зохион байгуулж, олон зуун хүнд дээд сургуульд багшлах эрхийн үнэмлэх олгосон. Энэ сургалт одоо ч тогтмол үргэлжилсээр байна.
1956 оны 9-р сарын 1-нээс 1959 оны 9-р сар хүртэл Т.Машлай тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан юм. Энэ үед ЗХУ-аас дэд эрдэмтэн Калинова (1956 оноос) сурган хүмүүжүүлэх ухааны хичээлийг, Д.И.Богозов (мөн 1956 оноос) сэтгэл судлалын хичээл тус тус зааж байв. 1957-1959 онд Татьяна Воликова сурганы хичээл зааж байв. Энэ багш нь Москвагийн Багшийн дээд сургуульд багшаар ажиллаж байсан юм.
Sc.D Д.Санжжав 1958 онд МУИС-ийн орос хэлний анги төгсөөд тус тэнхимд багшилж эхэлсэн бөгөөд 1959 оны 9-р сараас 1963 оны 11-р сар хүртэл тэнхимийн эрхлэгчээр ажиллажээ. Дэд эрдэмтэн А.Г.Зайнчковский зөвлөх мэргэжилтнээр 1960-1962 онд ажиллав.
Дэд эрдэмтэн А.Забелевский (АУДэС) эрүүл ахуйн хичээлийг цагаар зааж байсан юм.
Г.Пүрвээ 1959 онд монгол хэлний анги төгсгөөд багшаар үлдэж ажилласан бөгөөд 1974 он болтол тасралтгүй 14 жил шахам багшилсан байна. Г.Пүрвээ багш дараа нь монгол хэлний тэнхимд 1956-1977 онд багшилж байгаад (1977.09.02.) нас барсан юм.
Доктор, проф, МУ-ын гавъяат багш Б.Бор Москвагийн УБИС төгсөж ирээд 1960 оны 7-р сараас эхлэн ажиллаж байсан бөгөөд 1963 оны 11-р сараас 1991 он хүртэл тэнхимийн эрхлэгч хийж байсан (1996 онд нас барсан).
Ахлах багш Т.Арслан Ленинградын УБИС төгсөж ирээд 1971 оны 10-р сарын 1-нээс одоог хүртэл ажиллаж байна.
Ц.Гэрэлцэцэг 1975-1984 онд багшаар ажиллаж байсан.
Доктор /Ph.D/, проф Л.Уранцэцэг 1979 оны 10-р сарын 1-нээс тус тэнхимд багшилж байсан ба 1982-1997 онуудад ОБДС, ХүмИС, УБИС-дад тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байваад 1997 онд тус тэнхимд проф. багш. 2008 оноос тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байна. Ленинградын УБИС төгссөн. 1978 онд Москвад /Ph.D/ хамгаалсан.
Б.Туяа 1979 онд ЗХУ-ын (хуучнаар) Ростов на Дону-хотын УИСургууль төгсөөд, тус тэнхимд багшаар ирж ажилласан ба 1991 оноос 2008 он хүртэл тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад гадаадад томилолтоор явсан. 1990 онд Москвагийн УИС-д /Ph.D/ хамгаалсан.
Б.Нямаа МУИС төгсөөд дунд сургуульд ажиллаж байгаад тус тэнхимд 1983-2000 онуудад багшилж байсан.
Д.Баярмаа /Ph.D/ Москвагийн УИС төгсөн 1983-1986 онуудад багшилж байсан. Ц.Содхүү Москвагийн УИС төгсөж ирээд 1990-1998 онуудад багшилж байсан.
   Дэд проф. Ж.Даваа 1983 онд Москвад Залуучуудын дээд сургууль төгссөн. 1993 онд Москвагийн Залуучуудын ДС-д (Ph.D) докторын зэрэг хамгаалж ирээд багшаар ажиллаж байна.
М.Мөнхцэцэг 1991 онд Эрхүүгийн их сургууль төгсч, 1992 оноос тус тэнхимд багшаар ажиллаж эхлээд, 2002 онд доктор (Ph.D.)- ын зэрэг хамгаалсан. Одоо ОХУ-д удирдлагын академид докторантурт(Sc) суралцаж байна.
Г.Сарантуяа /Ph.D/ Ростов на Дону-н их сургууль төгсөн 1986 онд багшаар ирсэн. 1996 онд (Ph.D) докторын зэрэг хамгаалсан.
Ш.Эрдэнэчимэг /Ph.D/  1994 онд Эрхүүгийн УБИС төгссөн. 1997 онд тус тэнхимийн докторантаар элсэж 2001 онд доктор (Ph.D.) хамгаалж, 2002 оноос багшилж эхэлсэн.
М.Дэлгэржав 1998 онд МУИС-ийн сэтгэл судлалын анги төгсөөд тус тэнхимд багшаар үлдээд ажиллаж байгаад Москвагийн УБИС-д 2008 онд доктор (Ph.D) хамгаалсан.
Ш.Батболд 2002 онд МУИС-ийн сэтгэл судлалын анги төгсөж, 2004 магистр хамгаалаад тус тэнхимд багшилж байна.
Б.Золзаяа 2003 онд МУИС-ийн сэтгэл судлалын анги төгсөөд, 2005 онд магистр хамгаалж 2007 оноос тус тэнхимд багшилж эхэлсэн.
М.Нарантуяа 1984 онд эрхүүгийн УБИС төгссөн. 2009 онд доктор (Ph.D) хамгаалсан. Тус тэнхимд 2005 оноос багшилж байна.
Хичээлийн туслах ажилтанаар Л.Дамдинпүрэв, Ш.Дамба, Ц.Цэнд-Аюуш, Д.Должинсүрэн, П.Түмэндэмбэрэл нар ажиллаж байсан юм. Одоо тус тэнхимийн туслах ажилтнаар С.Нандинцэцэг (магистр) ажиллаж байна.

No comments:

Post a Comment