3.12.2010

Багш нарын бүрэлдэхүүн

urantsetseg
Лувсандандарын Уранцэцэг, профессор, Тэнхимийн эрхлэгч
1966 онд Ленинградын УБИС төгссөн, 1978 онд Москвагийн УБИС-д "Янз бүрийн соёл уламжлал дахь бие хүний нийгэмшил" сэдвээр доктор (Ph.D) хамгаалсан.
Тус тэнхимд 1979-1982, 1997 оноос одоог хүртэл ажиллаж байна. Мөн 2008-2009 оны хичээлийн жилд СС,СХУ-ны тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байна.


Төмөрийн Арслан, Тэнхимийн ахлах багш, 1968 онд Ленинградын УБИС төгссөн. Тус тэнхимд 1971 оноос багшилж байна.
 
 Sarantuya
Гүржавын Сарантуяа,  Тэнхимийн багш,1986 онд ЗХУ-ын Ростовын УИС төгссөн, 1997 онд Улаанбаатарт "Оюутны хамт олны нийгэм сэтгэлзүйн уур амьсгал бүрэлдэхэд нөлөөлөх зарим хүчин зүйлс" сэдвээр доктор (Ph.D) хамгаалсан. Тус тэнхимд 1986 оноос хойш багшилж байна.

J.Davaa
 Жагдагийн Даваа, дэд проф, Тэнхимийн багш, 1983 онд Москвагийн залуучуудын дээд сургууль төгссөн. "Орчин үеийн Монголын нөхцөлд ахлах ангийн сурагчдад иргэний байр суурь төлөвшүүлэх нь" сэдвээр доктор (Ph.D) Москвад хамгаалсан. Тус тэнхимд 1995 оноос багшилж байна.

 Erdenechimeg
Шаравдоржийн Эрдэнэчимэг, Тэнхимийн багш, 1994 онд Иркутск хотын УБДС төгссөн, 2001 онд Улаанбаатарт "Анхны сэтгэгдэл үүсэхэд нөлөөлөх зарим хүчин зүйлс" сэдвээр доктор (Ph.D) хамгаалсан. Тус тэнхимд 2002 оноос багшилж байна.

Narantuya
Мэндийн Нарантуяа, Тэнхимийн багш, 1988 онд Иркутск хотын УБДС төгссөн. Тус тэнхимд 2005 оноос хойш багшилж байна.

Batbold
Шийрэвийн Батболд, Тэнхимийн багш, 2002 онд МУИС төгссөн, 2004 онд Улаанбаатарт "Оюутны нийгэм-сэтгэлзүйн дасан зохицоог судалсан нь" сэдвээр магистрийн зэрэг хамгаалсан. 2004 оноос багшилж байна.

Банзрагчийн Золзаяа, Тэнхимийн багш, 2004 онд МУИС төгссөн, 2006 онд Улаанбаатарт "Тамирчны сэтгэлзүйн бэлтгэл, түүнд нөлөөлөх хүчин зүйл" сэдвээр магистрийн зэрэг хамгаалсан. 2006 оноос багшилж байна.

Санжпэрэнлийн Нандинцэцэг, Тэнхимийн хичээлийн туслах ажилтан 2006 онд МУИС, НШУС-ийн СС,СХУ-ны тэнхмийг  төгссөн.  Сэтгэл судлалын магистр.

2 comments:

  1. Сайн байна уу? Энэ танай сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний ажил- эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлүүдийг өөр сургуулийн /МУИС-ийнх л даа гэхдээ/ оюутнууд авч үзэх боломжтой юу?

    ReplyDelete
  2. бусад оюутнууд байтугай бид нартаа ч өгдөггүй шт хэхэ
    юу ч гэсэн багш нараасаа асууя

    ReplyDelete